БНТУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ахмед Язалд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмед Язалыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбогдуулан уулзалт зохион байгуулж, хүндэтгэл үзүүллээ.
Эрхэм Элчин сайд Ахмед Язал өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол, Туркийн нийгэм, эдийн засаг, соёлын харилцаанд жинтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан билээ.
Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр” байгуулах үйл ажиллагаан дахь санаачилга, бүх талын хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна. Элчин сайд Язал Монгол Туркийн харилцаанд цаашид ч анхаарч, хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн болно. Эрхэм Элчин сайдын цаашдын ажил үйлсэд амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.
Дээш