Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Дэд ажлын хэсгийн хурал боллоо

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Дэд ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Дэд ажлын хэсэг нь Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, МҮЭХ, МАОЭНХ-ийн төлөөллүүдээс бүрддэг.

Хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулган, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдан гарах хуулийн төслүүдийг мөн боловсруулсан юм.

Дээш