ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсэг өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Ажлын дэд хэсгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар удирдан явуулав.
Хэлэлцүүлгээр Хуулийн төслийн Нийтлэг үндэслэл, Гэр бүлийг дэмжих төрийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоо, Гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох талаар харилцан санал солилцов.