ӨНӨӨДӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил тус өдрийг “Хөгжлийн бэрхшээл бүр нүдэнд харагддаггүй” гэсэн сэдвийн хүрээнд “Илүү сайнаар цогцлоох нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой цар тахлын дараах дэлхийн төлөө” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тайлангаас харахад дэлхийн нийтийн хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бөгөөд тэдний зарим тоон мэдээллийг хүргэе.

Дээш