ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулж авна.

Дотоодын зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон холбогдох бусад мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • 5-аас доошгүй жил хөдөлмөр эрхлэлт эсвэл хөдөлмөрийн салбарт ажилласан туршлагатай байх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх (Word, Excel, PowerPoint гэх мэт);
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх;
  • Ажлын хариуцлагатай, ачаалал даах чадвартай байх.

 Дотоодын зөвлөхийн ажлын даалгаврыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөө эсвэл  mesp@mlsp.gov.mn цахим хаягаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

 

Холбогдох утас: 7600 0072

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Attached file
Title Download
1 TERMS OF REFERENCE - National consultant to provide operational support to the GOLWS in implementing of the Labor Market Promotion Piloting Program (LMPPP)
Дээш