ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь доорх чиглэлүүдээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй зөвлөх, зөвлөх багийг  мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, гэр бүлийн сургалтын модуль боловсруулах 
  2. Нийгмийн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрт жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн агуулгыг тусгах /зөвлөх багаар гүйцэтгэх/
  3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хүрээнд батлагдсан журмуудыг хянан сайжруулах

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх, зөвлөх баг аль  чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:

  • Уг ажлыг хийх сонирхлоо илэрхийлсэн хүсэлт;
  • Товч танилцуулга;
  • Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, үүнд диплом, сертификат, гэрчилгээний хуулбар;
  • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 2 давхар 201 тоот. Утас: 261415

Дээш