Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө


           Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 29 ажилтан энэ өдөр тангараг өргөлөө.  “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн  Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.

               Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөсөн хүмүүст салбарын нэрийн өмнөөс амжилт хүсч, өргөсөн тангарагтай үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсье. Тангараг өргөх ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга  Г.Өнөрбаяр оролцож, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнуудад төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийг захьсан юм. 


 

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: