ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Мөн Байгаль, орчин аялал, жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Соёлын яам оролцсон цахим хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлын сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, хүүхдийн эрх ба бизнесийн зарчим, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн соёлын бодлого, соёлын салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, соёлын арга хэмжээн дэх хүүхэд хамгааллын талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Засгийн газраас 2022 онд Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн 6, 7 дугаар тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд танилцуулахтай холбогдуулан яамд салбарын эрхлэх асуудлын хүрээн дэх хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг анхаарч, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.