"АЛСЫН ХАРАА 2050-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО" Залуучуудын Хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал бодлыг сонслоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж тулгарч буй асуудлын талаар харилцан санал солилцож, шийдвэрлэх арга замыг ярилцав.
Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа манай улсын хүн амын 30.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгааг дурдаж Нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага дэлхий нийтэд давамгайлж, тэр дундаа залуучууд нийгэм, эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжлийн түүчээлэгч хүн амын бүлэгт тооцогдож байгааг онцлов.
uploaded pictureАсуулт хариултын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын холбоо шинэ санал, санаачилга гаргавал дэмжиж ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв. Мөн Засгийн газрын хурлаар жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах талаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн юм. Үүнээс гадна залуусын цэрэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, өөрийн хүсэлтээр цэргийн алба хаадаг болгохын тулд бодлогын талаас дэмжихээ илэрхийллээ.
Энэ болоод бусад асуудалд хариулт өгч залуустай ярилцсан юм.
Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл танхимаар болоод цахимаар оролцсон бөгөөд орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах болоод бусад асуудлаар Засгийн газраас ямар арга хэмжээ авах талаар асууж, тодруулав. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж өнөөдрийн байдлаар 21 аймаг, Нийслэл дүүрэг, 13 яам, 6 агентлаг, 105 Аж ахуй, нэгж байгууллагуудын дэргэд улсын хэмжээнд нийт 300 орчим Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулаад байгаа талаар мэдээлэл өгөв.uploaded pictureuploaded pictureuploaded picture

Дээш