"АВТО ЗАМ, ГҮҮРИЙН МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН ТӨВ"-тэй боллоо

Ингэснээр богино хугацаанд онол, дадлага хослуулан суралцах, өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлдэх боломж бүрдэж байна.

Налайх Политехникийн коллежийг түшиглэн байгуулж буй "Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв" нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлснээр Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох авто тээвэр, зам гүүрийн мэргэшлийг залууст орчин үеийн дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж дээр дадлагажуулан бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхээс гадна мэргэжлийн багш, ажилтан бэлтгэх мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгат сургалтууд зохион байгуулах бүрэн боломж нээгдлээ.

#Халамжаас_Хөдөлмөрт



Дээш