ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА 2018 ОН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хангах, чадавхи чадамжаа хөгжүүлэн, амьдралын чанараа дээшлүүлэх, тэгш боломж олгохуйц нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд дэлхий нийт онцгой анхаарч байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг судлах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох зорилгын дор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г зохион байгуулж, судалгааны тайлангаа нийтийн хүртээл болгож байна.

Судалгааны үр дүн нь салбарын бодлогод төдийгүй эрдэмтэн, судлаачид, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнуудад ач холбогдол бүхий мэдээлэл болно хэмээн найдаж байна.

Бид энэхүү судалгаагаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дэх хэсгийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулж байгаа эсхүл төлбөр төлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн эдгээр байгууллагад ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс мэдээлэл цуглууласан. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллага болон ажил идэвхтэй хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг мөн судалгаанд хамруулан, учир шалтгааныг тайлбарласанаар онцлог юм. Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой захиргааны мэдээнд мөн дүн шинжилгээг хийж, тайлагнасан болно.

Та бүхэн судалгааны тайлантай танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье.

Судалгааг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Attached file
Title Download
1 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА 2018 ОН
Дээш