НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРИМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ 2019 он

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах, үйлчилгээг cайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилго бүхий судалгааг тогтмол хийдэг.

Энэ удаа ахмад настны тухай хуулийн 8.1.1-д зааснаар сонсох, харах эрхтний ортопед тусгай хэрэгсэл худалдан авсан болон дотоотод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.4-д зааснаар 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох үйлчилгээний хэрэгжилт, үр нөлөөг судлах, санал зөвлөмж боловсруулах ажлын хүрээнд “Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ – Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд олгох ортопед болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлт” судалгааг батлагдсан удирдамжийн дагуу
гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна.

Бид Улаанбаатар хотын 2 дүүрэг, 2 аймгийн 4 сумын хэмжээнд тус үйлчилгээг хүртэгч буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үйлчилгээг хэрэгжүүлэгч нийгмийн халамжийн мэргэжилтэн, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлэгч байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллөөс чанарын судалгааны аргачлалын дагуу ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулж, судалгааг зохион байгууллаа.

Энэхүү судалгааны үр дүн нь уг үйлчилгээний талаар бодлого боловсруулагч болон бусад хэрэглэгчдэд холбогдох бодлого, хөтөлбөр боловсруулахад ашиглагдах суурь мэдээлэл болно гэж найдаж байна.

Судалгааг амжилттай зохион байгуулж, мэдээлэл цуглуулахад хамтарч ажилласан ХНХЯ, ХХҮЕГ болон аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.


Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье.

Судалгааг хавсалт хэсгээс бүрэн эхээр нь татаж авна уу.

Attached file
Title Download
1 НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРИМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ 2019 он
Дээш