ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТАЛААРХ СТАТИСТИК ТОО МЭДЭЭЛЭЛ

Үндэсний статистикийн хороо нь 2003 оноос эхлэн албан ёсны статистик мэдээлэл болох /хуучнаар Өрх, хүн ам, нийгмийн зарим үзүүлэлтийн тайлан НС-1 маягт/ Нийгмийн зарим үзүүлэлтийн тайлан НЗҮ-1, НЗҮ-1А маягтаар аймаг, нийслэлээс жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тоо мэдээллийг цуглуулж нийтэд тархааж байгаа билээ.

Энэхүү мэдээнд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа тодорхой хувь хэмжээгээр алдаж, хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдсон хүмүүсийг хамруулдаг.

Тус хорооны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 61095 буюу 57.0 хувь нь эрэгтэй, 45980 буюу 43.0 хувь нь эмэгтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик тоо мэдээллийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт хэсгээс татаж авна уу

Attached file
Title Download
1 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТАЛААРХ СТАТИСТИК ТОО МЭДЭЭЛЭЛ-2019 он
Дээш