Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай Засгийн газрын 2018 оны 250 дугаар тогтоол

Улсын Их Хурлаар 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлж, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг УИХ-ын 2018 оны 56, Засгийн газрын 2018 оны 250 дугаар тогтоолоор байгуулсан.

Тус газар байгуулагдсанаар төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, орон нутаг болон бусад холбогдох салбар байгууллагууд хоорондын уялдаа, холбоо хангах хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, чадавхжуулах, энэ чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах, тэдгээр иргэдийн дуу хоолойг хүргэх боломж нөхцөл бүрдэж байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай Засгийн газрын 2018 оны 250 дугаар тогтоолыг хавсралт хэсгээс татаж авна уу

Attached file
Title Download
1 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай Засгийн газрын 2018 оны 250 дугаар тогтоол
Дээш