МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Магадлан итгэмжлэл нь чанарыг баталгаажуулах, аливаа үйл ажиллагааг байнга өөрчлөн сайжруулахад чиглэгдсэн удирдлагын үр дүнтэй арга хэрэгсэл бөгөөд байгууллага, хөтөлбөрийн гүйцэтгэлийн түвшин, уялдаа холбоо, чанарыг тодорхойлох, оролцогч талууд, олон нийтэд итгэл үнэмшлийг бий болгох систем гэж үздэг. Мөн магадлан итгэмжлэлийн процесс нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж болон хөтөлбөрт өөрийн зорилго, зорилт, үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх, хөндлөнгийн байгууллага, мэргэжилтэн, шинжээчийн зөвлөмжийг аван үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл тухайн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж өөрийн үйл ажиллагаандаа дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулах үйл ажиллагаа бол магадлан итгэмжлэл юм.

2017 оны байдлаар Завхан, Баянхонгор аймаг дахь Политехник коллежууд, Улаанбаатар хот дахь Барилгын Политехник коллеж, Хүнс, технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын Политехник коллеж, Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн дотоодын магадлан итгэмжлэлийн хугацаа хүчин төгөлдөр байна.

Харин дараах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд дотоод магадлан итгэмжлэл хийлгэхээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд хүсэлтээ гаргасан байна. Үүнд:

  1. Сэлэнгэ аймаг дахь Зүүнхараа политехник коллеж
  2. Увс аймаг дахь Улаангом политехник коллеж
  3. Төв аймгийн Баянчандмань суман дахь МСҮТ
  4. Орхон аймаг дахь МСҮТ
  5. Барилга, технологийн коллеж
  6. Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж

Магадлан итгэмжлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтнаас олж авна уу. www.accmon.mn

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №001 тоот тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг баталсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хавсралтаас татаж авна  уу.

         

Attached file
Title Download
1 "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага" батлах тухай БМИҮЗ-ын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001 тоот тогтоол
2 "Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага" батлах тухай БМИҮЗ-ын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001 тоот тогтоол
Дээш