МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

“Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 06 өдрийн 304 тоот тогтоолоор батлуулсан.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2021 он), Боловсролын үндэсний хөтөлбөр (2010-2021 он) зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, үйл ажиллагааг уялдаа, холбоотой хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авъяас, сонирхолд тохирсон мэргэжлийн болон техникийн боловсролыг шинэчлэн хөгжүүлж, чанар, хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх зорилго тавьсан бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. 

  1. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх;
  2. Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх;
  3. Чанарын баталгаажуулалт, байгууллагын менежмент засаглалыг сайжруулах;
  4. Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог төлөвшүүлэх;
  5. Салбарын хүний нөөц, удирдлага, багшийн хөгжлийг тасралтгүй хангах, чадавхийг бэхжүүлэх;
  6. Санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох; зорилтуудыг хэрэгжүүлнэ.

 

 “Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн тогтоол, хавсралттай дараах линкээр орж танилцана уу. http://legalinfo.mn/annex/details/7387?lawid=12062

“Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн эмхэтгэлийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Attached file
Title Download
1 Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн эмхэтгэл
Дээш