Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

1.     Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж,

Үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд:

-       бодлогын удирдамж, мэргэжил-арга зүйгээр хангах;

-       хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

-       ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

-       МБС-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэл хийх, мэргэжлийн боловсролын стандарт, агуулга хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын сайдад бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид байна.

1 Ц.Амартөгс Газрын дарга 404 264552 amartugs@mlsp.gov.mn
2 П.Хишигжаргал Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний бодлого, гадаадад ажиллах хүч илгээх асуудал хариуцсан ахлах шилжээч 304 263035 khishigjargal@mlsp.gov.mn
3 С.Үржинбадам Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний бодлого, гадаадаас ажиллах хүч авах асуудал хариуцсан шинжээч urjinbadam@mlsp.gov.mn
4 Г.Пүрэвсүрэн Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хууль тогтоомж, хоёр талт гэрээ, хэлэлцээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн purevsuren@mlsp.gov.mn
5 Э.Хатантуул Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний бодлогын хэрэгжилт, судалгаа, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн khatantuul@mlsp.gov.mn
6 С.Дамбий Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга 501 262619 dambii@mlsp.gov.mn
7 Д.Норжмаа Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, үйл ажиллагаа хариуцсан ахлах шинжээч 504 261416 norjmaa@mlsp.gov.mn
8 Г.Тэмүүжин Жижиг зээл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн temuujin@mlsp.gov.mn
9   Салбар дундын бодлогын уялдаа, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн  
10 Б.Урьхантамир Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн urikhantamir@mlsp.gov.mn
11 М.Цэрэнбаатар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тооцоолол, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн tserenbaatar@mlsp.gov.mn
12 Б.Батмөнх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн batmunkh@mlsp.gov.mn
13 Д.Хадхүү Нийгмийн түншлэл, салбар дундын бодлого, хамтын ажиллагаа хариуцсан шинжээч 502 261841 khadkhuu@mlsp.gov.mn
14 Ц.Алтанцацрал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хууль тогтоомж хариуцсан шинжээч altantsatsral@mlsp.gov.mn