Хүн амын хөгжлийн газар

Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газар нь хүн ам, түүний бүлгүүд болох хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүл , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлог ын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт, хяналтын үндсэн үүрэг хүлээнэ. 

Хүн амын бүлгүүдийн хөгжлийг дэмжих хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах; жендэрийн үндэсний хороонд зөвлөгөө, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, жендэрийн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах чиг үүргийг хэрэгжүү лэхдээ сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүрэгтэй давхардалгүй, дотоод хэрэгт нь оролцохгүй ажиллана. 

Зарим чиг үүргийн хүрээнд хүн амын бүлгүүдийн хөгжлийн нэгж, жендэрийн үндэсний хорооны ажлын алба ажиллана. Үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төвүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

1 С.Тунгалагтамир Газрын дарга *203 261853 tungalagtamir@mlsp.gov.mn
2 Н.Баярмаа Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга *208 262617 bayarmaa@mlsp.gov.mn
3 Ц.Мягмарсүрэн Хүн амын хөгжлийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч *204 261927 myagmarsuren@mlsp.gov.mn
4 Д.Ган-Оюун Залуучуудын хөгжлийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн ganoyun@mlsp.gov.mn
5 Д.Бат-Эрдэнэ Ахмад настны хөгжлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн baterdene@mlsp.gov.mn
6 Чог.Эрдэнэчимэг Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч *201 261415 erdenechimeg.ch@mlsp.gov.mn
7 Р.Нарантуяа Жендер, эмэгтэйчүүдийн хамгааллын  бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч narantuya@mlsp.gov.mn
8 Г.Саранхүү Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн *205 262534 sarankhuu@mlsp.gov.mn
9 Э.Бадамханд Хүүхдийн хөгжил, оролцооны бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн badamkhand@mlsp.gov.mn
10 С.Рэгзэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга *106 260202 regzen@mlsp.gov.mn
11 Т.Мөнгөнцэцэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар дундын бодлого, зохицуулалт, төсөл хөтөлбөр хариуцсан шинжээч *105 263018 munguntsetseg@mlsp.gov.mn
12 З.Мөнгөнцоож Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик мэдээлэл, хүртээмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн  munguntsooj@mlsp.gov.mn
13 Б.Болороо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн *101   boloroo@mlsp.gov.mn
14 Х.Мөнхзул Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн munkhzul.kh@mlsp.gov.mn
15 Р.Нэнсэндэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн *206 262534 nensenden@mlsp.gov.mn
16 Ц.Нямтулга Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн nyamtulga@mlsp.gov.mn