Бодлого төлөвлөлтийн газар

Нэг. Бодлого, төлөвлөлтийн газрын стратегийн зорилт:

Хөдөлмөр эрхлэлт, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчинг бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахад оршино.

Хоёр.Бодлого, төлөвлөлтийн газрын үндсэн үүрэг:

  • Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, төслийг боловсруулах, салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

Гурав. Бодлого, төлөвлөлтийн газрын чиг үүрэг:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар боловсруулах, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, төсөв, санхүүгийн ил тод байдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд мэдээлэх замаар сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээллээр хангах;

 Бодлого, төлөвлөлтийн газар нь дараах хэлтсүүдтэй байна. Үүнд:

  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтэс
  • Нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс
  • Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс

       Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын болон нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс нь хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжиж байгаа гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг нэгтгэн зохицуулах, салбар дундын зохицуулалтыг хэрэгжүүлэх мөн түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулж, бодлогын удирдамжаар ханган ажиллана.

           Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогыг төсөв, сангийн бодлоготой уялдуулан олон улсын байгууллага, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцна.

Тус газрын удирдлага, ажилтнууд нь бусад яамдын  удирдлага, ажилтнуудтай хамтран ажиллаж хариуцсан ажлын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулдаг.

1 А.Хишигбаяр Газрын дарга 807 261412 khishigbayar@mlsp.gov.mn
2 Г.Банзрагч Нийгмийн хамгааллын бодлогын хэлтсийн дарга 806 261413 banzragch@mlsp.gov.mn
3 Г.Ганчимэг Нийгмийн даатгалын бодлого, төлөвлөлт, нийгмийн хамгааллын хэлэлцээр хариуцсан ахлах шинжээч 802 262686 ganchimeg.g@mlsp.gov.mn
4 Д.Гэрэлтуяа Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч gereltuya@mlsp.gov.mn
5 Д.Чинмандах Нийгмийн ажил, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох аргачлал хариуцсан ахлах мэргэжилтэн chinmandakh@mlsp.gov.mn
6 М.Энхмөнх Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн даатгалын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн enkhmunkh@mlsp.gov.mn
7 Б.Гэрэлсайхан Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн gerelsaikhan@mlsp.gov.mn
8 Б.Цэрэнханд Нийгмийн халамжийн үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн tserenkhand@mlsp.gov.mn