"Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг" цахимаар яаралтай хуралдлаа

2020-11-20 18:51   Уншсан тоо: 72

Өнөөдөр "Дэлхийн хүүхдийн өдөр”. Энэ өдөр "Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг" цахимаар хуралдлаа. Ковид-19 цар тахлаас хүүхдийг урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг үнэлж, санал бодлоо солилцов. Түүнчлэн анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тохирч, үйл ажиллагааны уялдааг хангаж ажиллахаар боллоо.