"Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ын төсөлд санал авч байна

2020-07-30 16:55   Уншсан тоо: 316

 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” хэмээн заасныг тус тус үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/257, А/582 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг шинэчлэн боловсруулсан. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа erdenebat@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр нь хавсаргав.
 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын төсөл