“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2020-05-10 11:26   Уншсан тоо: 363

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5 дахь хэсэгт “хүүхэд хамгааллын үйлчилгээ” 33.1.7 дахь хэсэгт “холбон зуучлах үйлчилгээ”, 41 дүгээр зүйлийн 41.5-д “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг үйлчилгээний төрөл тус бүрээр холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” хэмээн заасныг тус тус үндэслэн  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/33 дугаар тушаалаар баталсан “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулсан. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа sarankhuu@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр нь хавсаргав.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛ