Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журмын төсөлд санал авч байна.

2020-03-20 11:32   Уншсан тоо: 932

Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн тооцох замаар техникийн боловсролыг албан сургалтаар эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтад орсон төгсөгчийг дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулж болох бөгөөд багц цагийг дүйцүүлэн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах” заалтын дагуу ХНХ-ын сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулж батлуулахаар санал авч байна.

Шаталсан сургалтын давуу тал:

  1. Насан туршийн боловсрол, сургалтын олон улсын жишигт ойртоно.
  2. Мэргэжлээрээ шатлан суралцаж, өндөр ур чадвартай мэргэжилтэн болно.
  3. Сургалтын хөтөлбөр нь үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, магадлан итгэмжлэгдэх боломжтой.
  4. Шатлан суралцагчдад эдийн засгийн болон цаг хугацааны хэмнэлттэй, уян хатан нөхцөлөөр мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ.
  5. Мэргэжлийн ур чадвартай төгсөгчдөд их дээд сургууль нь ахисан түвшний онолын мэдлэг эзэмшүүлсэнээр инновацийг бүтээгч мэргэжилтэн бэлтгэгдэнэ. 
  6. Политехник коллеж, их, дээд сургуулийн багш нарын хамтын ажиллагааны үр дүнд мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэн хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
  7. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, үр дүнд суурилсан боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын интеграци бий болж шатлан суралцах нөхцөл бүрдэнэ.
  8. Их, дээд сургууль, политехник коллежийн үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна.

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа adilbish@mlsp.gov.mn гэсэн цахим хаягаар ирүүлнэ үү. Мөн журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Техникийн боловсролын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэн бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журам батлах тухай журмын төсөл