Ном товхимол

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр 2019-2020 /хууль тогтоомжийн эмхэтгэл/

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр 2019-2020 /хууль тогтоомжийн эмхэтгэл/

  • 2020-06-16 11:40

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр 2019-2020 /хууль тогтоомжийн эмхэтгэл/-ийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж (Ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардал)

Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж (Ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардал)

  • 2020-05-28 15:18

ОУХБ-ын “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах сайн дурын ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж (цаашид “зарчим, удирдамж” гэх)” нь ОУХБ, бусад байгууллагууд, үндэсний хууль тогтоогч байгууллагууд, нийгмийн түншүүдээс ажиллах хүч авах явцад шударга байдлыг хангах, дэмжих талаар явуулж буй өнөөгийн болон цаашдын үйл ажиллагааг нь чиглүүлэх зорилготой юм.

Тоглоомын дүрэм (Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга)

Тоглоомын дүрэм (Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга)

  • 2020-05-28 15:13

Тоглоомын дүрэм: Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга номыг ОУХБ-ын уламжлалт нийгмийн түншүүд, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн агентлаг, бусад байгууллага болон олон нийтэд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг энгийн, хялбар ойлгогдох байдлаар бэлтгэн толилуулж байна. Номын эхний хэсэгт олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрхэн тогтоодог, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг үндэсний түвшинд болон даяаршлын өнөөгийн нөхцөлд хэрхэн хэрэглэх тухай тайлбарлав. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сэдэв сэдвээр нь бүлэглэн хоёрдугаар бүлэгт орууллаа. Гуравдугаар бүлэгт олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг тухай тайлбарлалаа. 2005 онд анх хэвлэж байсан энэхүү номыг хамгийн сүүлд 2014 онд шинэчлэн хэвлэсэн нь ОУХБ-ын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоох бодлого байнга шинэчлэгдэж байдгийн нотолгоо юм.

Хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо (Үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад баримтлах удирдамж)

Хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо (Үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад баримтлах удирдамж)

  • 2020-05-28 14:50

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зөрчилдөөн гарах нь зайлшгүй, жам ёсны зүйл боловч маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, нэгэнт гарсан маргааныг шийдвэрлэх үр дүнтэй механизм бүрдүүлэх нь ажлын байран дахь зөрчилдөөн, түүний үр дагаварыг багасгахад чухал үүрэгтэй. Ийм учраас уг гарын авлага нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх механизм бий болгох, үйл ажиллагааг нь үнэлэх, боловсронгуй болгох чиглэлд ажиллаж буй мэргэжилтнүүдэд туслах зорилготой юм.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРИМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ 2019 он

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗАРИМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ 2019 он

  • 2020-04-21 14:28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах, үйлчилгээг cайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилго бүхий судалгааг тогтмол хийдэг. Энэ удаа ахмад настны тухай хуулийн 8.1.1-д зааснаар сонсох, харах эрхтний ортопед тусгай хэрэгсэл худалдан авсан болон дотоотод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.4-д зааснаар 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа - Мэдээллийн лавлах - 2019

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа - Мэдээллийн лавлах - 2019

  • 2019-06-25 16:00

 Тус эмхэтгэл нь зөвхөн нэг удаагийн хэвлэл биш бөгөөд жил бүр Монгол Улсын Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаарх шинэхэн мэдээллийг тусгах болно.  Ингэснээр 10, 20 жилийн дараа хөгжлийн бэрхшээлийн салбарын төрийн бодлогын шинэчлэл, уламжлал, залгамж холбооны түүхийг өгүүлэх чухал баримт болно гэж бодож байна.  Цаашид бид энэхүү мэдээллийг цахим хуудсаар дамжуулан илүү хүртээмжтэй хэлбэрээр түгээж, хөдөө орон нутагт ч хүргүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа - Мэдээллийн лавлах - 2018

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа - Мэдээллийн лавлах - 2018

  • 2018-05-09 16:00