Ирэх гуравдугаар сарын 3,4,5-нд амарна

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн нэгэн тасарч, 2,3-ны өдөр 2025 оны 03-р сарын 1,2-нд буюу бямба, ням гарагт тохиосонтой холбогдуулж, иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амрах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулдаг.

Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр таарч байгаа тул Засгийн газрын хуралдаанаас ирэх 7 хоногийн даваа, мягмар, лхагва гарагийг /2025.03.03-05/ амралтын өдөр болгон зохицуулах тогтоолыг баталлаа.

Мөн 2025 онд багтаж салбарын онцлогийг харгалзан аль ч үед дээрх ажлын өдрүүдийг нөхөж болохыг бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих бэлтгэл хангахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгав. 

Дээш