“Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”, “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”, “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ын төсөлд санал авч байна.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 2-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Уг хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.  

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 90.4-т “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”, 99.10-т “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”, 103.1.1-т “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан. 

Хуулийн хэрэгжилтийг хангах, хуульд тусгагдсан шинэ зохицуулалтуудыг нарийвчлан зохицуулах хүрээнд дээрх журмуудын төслийг боловсрууллаа. 

Журмын төсөлтэй танилцан холбогдох саналаа tserenkhand@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас:262621

Хавсралт хэсгээс журмын төслийг татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын танилцуулга
2 “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын төсөл
3 “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын танилцуулга
4 “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын төсөл
5 “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ын төсөл
Дээш