Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг 2020-2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг Ахмад настны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор батлууллаа.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, тэднийг эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэхэд оршино.

Хөтөлбөр нь дараах 4 зорилтын хүрээнд 58 үйл ажиллагааг 2020-2023 онд хэрэгжүүлнэ.

  1. Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах;
  2. Ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
  3. Ахмад настны чадамжийг дэмжих;
  4. Ахмад настны амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах. 
Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2020-2023 он
2 Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө - 2020-2023 он
Дээш