Бодлого төлөвлөлтийн газар

Нэг. Бодлого, төлөвлөлтийн газрын стратегийн зорилт:

Хөдөлмөр эрхлэлт, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчинг бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахад оршино.

Хоёр.Бодлого, төлөвлөлтийн газрын үндсэн үүрэг:

  • Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, төслийг боловсруулах, салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

Гурав. Бодлого, төлөвлөлтийн газрын чиг үүрэг:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар боловсруулах, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, төсөв, санхүүгийн ил тод байдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд мэдээлэх замаар сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээллээр хангах;

 Бодлого, төлөвлөлтийн газар нь дараах хэлтсүүдтэй байна. Үүнд:

  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтэс
  • Нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс
  • Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс

       Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын болон нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс нь хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжиж байгаа гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг нэгтгэн зохицуулах, салбар дундын зохицуулалтыг хэрэгжүүлэх мөн түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулж, бодлогын удирдамжаар ханган ажиллана.

           Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогыг төсөв, сангийн бодлоготой уялдуулан олон улсын байгууллага, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцна.

Тус газрын удирдлага, ажилтнууд нь бусад яамдын  удирдлага, ажилтнуудтай хамтран ажиллаж хариуцсан ажлын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулдаг.

 

Нэр Албан тушаал Цахим шуудан Өрөөний дугаар Утас
1 Л.Мөнхзул БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА l.munkhzul@mlsp.gov.mn 807 62263385
2 Г.Банзрагч НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА banzragch@mlsp.gov.mn 806 62263384
3 А.Хишигбаяр Эрүүл мэндийн даатгалын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн khishigbayar@mlsp.gov.mn 802 262686    
4 Ю.Отгонбилэг Нийгмийн халамжийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн otgonbileg@mlsp.gov.mn 802
5 Д.Гэрэлтуяа Нийгмийн халамжийн үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн gereltuya@mlsp.gov.mn 802
6 Д.Чинмандах Нийгмийн ажлын  арга зүй, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хариуцсан мэргэжилтэн chinmandakh@mlsp.gov.mn 802
7 Б.Гэрэлсайхан Тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шинэчлэлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн gerelsaikhan@mlsp.gov.mn 802
8 С.Дамбий ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА dambii@mlsp.gov.mn 804 265808
9 С.Үржинбадам Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын стратеги, хууль тогтоомж хариуцсан ахлах мэргэжилтэн urjinbadam@mlsp.gov.mn 808 266241
10 Н.Эрдэнэгэрэл Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын бүртгэл, статистик тооцоолол, төлөвлөлт, аргазүй хариуцсан мэргэжилтэн erdenegerel@mlsp.gov.mn 808
11 Т.Итгэлмаа Мэргэжлийн боловсролын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн itgelmaa@mlsp.gov.mn 808
12   Хөдөлмөр эрхлэлт, салбар дундын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн   802 262686
13 Г.Анар ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА anar@mlsp.gov.mn 801 62263383
14 Д.Чимэдгаваа Салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн төсвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн chimedgavaa@mlsp.gov.mn 805 261119
15 З.Оюунтуяа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны төсвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн oyuntuya@mlsp.gov.mn 805
16 Б.Алтанцэцэг Салбарын төсвийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн altantsetseg@mlsp.gov.mn 805
17 Б.Батцэцэг Хөдөлмөрийн салбарын үйл ажиллагааны төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн batsetseg.b@mlsp.gov.mn 805
18 Ч.Төмөрбаатар Гэрээт ажилтан tumurbaatar@mlsp.gov.mn 805