Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

д/д

Хууль, журмын заалт

Үйлчилгээний төрөл

Олгох давтамж,
мөнгөний хэмжээ
/төгрөг/

Бүрдүүлэх бичиг баримт

1

ЭОХӨТЭЭТОТ хууль 5.1.1.

Жирэмсэн эхийн тэтгэмж; /Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд/

Сар бүр

 

40 000

 

  • Өргөдөл /маягтыг дагуу/
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 1 хувь зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Жирэмсэн үедээ эмчийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

2

5.1.2

Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх

Сар бүр

 

50 000

  • Өргөдөл /маягтыг дагуу/
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 1 хувь зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

3

5.1.3

Ихэр хүүхдийн тэтгэмж;

Ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээ хүүхэд тус бүр 1 сая /нэг сая төгрөг/, 3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүр 3 сая /гурван сая/ төгрөг

  • Өргөдөл /маягтыг дагуу/
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 1 хувь зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар
  • Ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  • Гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

4

5.1.4

Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж.

Улирал тутам 240 000

  • Өргөдөл /маягтыг дагуу/
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 1 хувь зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт /
  • Нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх эцэгт тэтгэмж олгох талаар сум хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.