Тайгад амьдардаг цаатан иргэнд олгох тэтгэмж

Хууль журмын заалт

Олгох давтамж, тэтгэмжийн хэмжээ /төгрөгөөр/

Тэтгэмж авах эрх

Бүрдүүлэх баримт бичиг

ХНХС-ын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/198 дугаар тушаал

  • Сар бүр

-Тухайн үеийн хангайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр

-Хүүхдэд 50 хувь

Насанд хүрсэн иргэнд 100 хувь

1.сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаагаар тайгад амьдарч цаа буга маллаж байгаа цаатан иргэн;

2.цаатан иргэнтэй гэр бүл болж тайгад цаа буга маллан амьдарч байгаа бусад угсааны иргэн;

3.тайгад амьдарч байгаа цаатан иргэний суурин газарт сургуульд суралцаж байгаа хүүхэд болон тухайн хүүхдийг асарч байгаа гэр бүлийн гишүүн;

4.тайгад цаа буга маллаж байгаа цаатан өрхийн Цагаан нуур сумын төвд амьдардаг өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, эмчилгээ сувилгаа шаардлагатай иргэн, байнгын асаргаа шаардлагатай иргэн болон түүнийг асарч байгаа гэр бүлийн гишүүн.

 

1.иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

2.хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

3.цээж зураг 1 хувь;

4. энэхүү журмын 2.1.1, 2.1.2-д заасан иргэний цаа тоолуулсан тухай сумын мал үржлийн тасгийн тодорхойлолт;

5.энэхүү журмын 2.1.2-т заасан иргэний гэрлэлтийн гэрчилгээ, хуулбарын хамт;

6.энэхүү журмын 2.1.3-т заасан хүүхэд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, хүүхдээ асарч байгаа иргэний хувьд сумын Засаг даргын тодорхойлолт;

7. энэхүү журмын 2.1.4-д заасан иргэн аймгийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус салбар комиссын шийдвэр болон сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн тодорхойлолт.