д/д |
Хууль, журмын заалт |
Үйлчилгээний төрөл |
Бүрдүүлэх бичиг баримт |
Нэмэлт мэдээлэл, хэрэгжүүлэх аргачлал |
32 |
НХТ хууль 22.1 |
Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох /Сар бүр том хүн - 16000, хүүхэд - 8000 төгрөг/ |
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
Хэн хамрагдах вэ? Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан аргачлалын (орлогыг орлуулан тооцох аргачлал) дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлж, өрхийн гишүүн-иргэний мэдээллийн нэгдсэн санд орсон, Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнээс тухайн онд хүнсний эрхийн бичиг олгохоор Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго онооноос доогуур байгаа өрхийн гишүүн-иргэн энэ үйлчилгээнд хамрагдана. Хүнсний эрхийн бичиг нь өрхийн гишүүн иргэний тухайн сарын хүнсний хэрэгцээг хангахад зориулсан үйлчилгээ юм. Сонгогдсон зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр зөвхөн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхээр зааж өгсөн. Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалтад: 1. Мах дайвар бүтээгдэхүүн( импортын бус) 2. Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус) 3. Гурил, гурилан бүтээгдэхүүн ( импортын бус) 4. Цөцгийн тос 5. Элсэн чихэр 6. Төмс, хүнсний ногоо 7. Будаа 8. Ургамлын тос 9.Өндөг 10. Жимс, жимсгэнэ. Дараах тохиолдолд хүнсний эрхийн бичгийн олголтыг зогсооно. 1. Дахин үнэлгээгээр амьжиргааны түвшингийн үнэлгээ нь заасан босго онооноос дээш гарсан 2. Өрхийн гишүүн иргэн өөрийн хүсэлтээр хүнсний эрхийн бичиг авахаас татгалзсан 3. Монгол улсын харьяатаас гарсан 4. Хуурамч бичиг баримт бүрдүүлж худал мэдээлсэн нь тогтоогдсон 5. Хүнсний эрхийн бичиг авах эрх үүсэхгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон |
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2021-01-20 10:22
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
2021-01-19 12:32
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
2021-01-15 19:40
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна
2021-01-13 18:47
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа
2021-01-12 16:11
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2021-01-11 15:28