Асаргааны тэтгэмж

д/д

Хууль, журмын заалт

Үйлчилгээний төрөл

Олгох давтамж, мөнгөний хэмжээ/төгрөг/

Бүрдүүлэх бичиг баримт

7

НХТ хууль 13.2.1

Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан болон хууль ёсоор асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа  иргэн

Сар бүр

70 000

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 18 хүртлэх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 2 хувь зураг
  • Үрчлэн авсан эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж, тэдгээрийн хуулбар
  • Эцэг, эхийн нас барсны гэрчилгээ
  • Сум хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

8

НХТ хууль 13.2.2

Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн

Сар бүр

70 000

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 2 хувь зураг
  • Эцэг, эх нь иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, хорих газар ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр;
  • Эцэг, эх нь удаан хугацаагаар (3 сараас дээш) эмнэлэгт эмчлүүлж байгаа бол эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
  • Эцэг, эх хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд бол энэ тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.   

9

НХТ хууль 13.2.3

Тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн

Сар бүр

70 000

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 2 хувь зураг
  • Асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт;
  • Асрагчийн иргэний үнэмлэх,хуулбарын хамт
  • Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.  

 

10

НХТ хууль 13.2.4

Эмнэлгийн хяналтанд байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн

Сар бүр

70 000

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 2 хувь зураг
  • Асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт;
  • Суманд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэснийтөвийн тодорхойлолт;
  • Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.