д/д |
Хууль, журмын заалт |
Үйлчилгээний төрөл |
Олгох давтамж, мөнгөний хэмжээ/төгрөг/ |
Бүрдүүлэх бичиг баримт |
33 |
АНТ хууль 8.1.1 |
Хөл, гарны протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа, шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг гурван жилд нэг удаа тус тус нийгмийн халамжийн, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгох;
|
Хиймэл шүд-3 жил Хиймэл шүднээс бусад протез, ортопедийн хэрэгсэл -5 жил тутамд |
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.
|
34 |
АНТ хууль 8.1.2 |
Ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгох;
|
Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн 1 ор, хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээ 20 000 төгрөг, Аймаг, дүүргийн ХХҮГ-ын харьяа ахмадын сувиллын газарт 1 ор, хоногт 13 000 төгрөг байна. |
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
35 |
АНТ хууль 8.1.3 |
Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
|
Жилд нэг удаа 140 000 |
Хүндэт донор ахмад настны хувьд тусламж, хөнгөлөлт авах хүсэлтээ шаардлагатай бичиг баримтын хамт сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгч шийдвэрлүүлнэ. Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэхгүй. Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
36 |
АНТ хууль 8.1.4 |
Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний тусламж олгох; |
Нэг удаа 1 000 000
|
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоосон оршуулгын тэтгэмжийн хэмжээтэй тэнцүү хэмжээгээр олгоно. |
37 |
АНТ хууль 10.1.2 |
Эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;
|
Жилд нэг удаа
Тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг нөхөн олгоно.
|
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.
|
38 |
АНТ Хууль 10.1.3. |
Нийслэлээс 1000 километр ба түүнээс хол алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг тухайн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилж, унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;
|
Жилд нэг удаа
Нэг талын зардлыг нөхөн олгоно. |
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
39 |
АНТ хууль 12.1 |
Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл
|
Жилд 2 удаа 10 000 |
Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр:10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна. Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, болон бусад шалтгаанаар харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан бүртгэж Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр:10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. |
40 |
АНТ хууль 12.2
|
Насны хишиг
|
65-69 настай ахмад настанд 50 000 төгрөг 70-79 настай ахмад настанд 80 000 төгрөг 80-89 настай ахмад настанд 100 000 төгрөг 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 200 000 төгрөг |
65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүрийн 01 сард, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгоно.
|
41 |
АНТ Хууль 12.4 |
Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл |
|
Цагаан сар:билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно. |
Дэд сайд С.Мөнгөнчимэг ОУ-ын хүүхдийн байгууллагын дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
2018-04-17 19:34
Дэд сайд С.Мөнгөнчимэг Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2018-04-17 16:42
MINISTRY OF LABOR AND SOCIAL PROTECTION REQUEST FOR EXPRESSIONS OF INTEREST SELECTION OF NATIONAL CONSTRUCTION EQUIPMENT SPECIALIST CS37 – INDIVIDUAL
2018-04-16 11:32
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн хорооны ээлжит 51 дүгээр чуулганд оролцлоо
2018-04-13 12:52