Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөт, тусламж

д/д

Хууль, журмын заалт

 

Үйлчилгээний төрөл

Олгох давтамж, мөнгөний хэмжээ/төгрөгөөр/

 

Бүрдүүлэх бичиг баримт

46

ХБХЭТХ хууль

26.1.1

Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

Жилд нэг удаа

140 000

 

 

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт;
  • Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, аймаг дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар
  •  

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

47

ХБХЭТХ хууль

26.1.2.

18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгох;

 

Таарахгүй болсон тухай бүр

 

100% нөхөн олгоно

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт;
  • Протез, ортепед, тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл
  • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хягалтынкомиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортодпедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

 

48

ХБХЭТХ хууль

26.1.3

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг гурван жил тутам нэг удаа нөхөн олгох;

 

3 Жил тутам нэг удаа

 

Протез, ортепедийн хэрэгслийн жишиг үнийн дагуу

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт;
  • Протез, ортепед, тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл
  • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хягалтынкомиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортодпедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт
  • Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэнээс бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухайаймаг, дүүргийннийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагынтодорхойлолт.

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

49

ХБХЭТХ хууль

26.1.4

 

 

18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;

Гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ хуулбарын хамт Протез, ортепед, тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл
  • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хягалтынкомиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортодпедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт
  • Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэнээс бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухайаймаг, дүүргийннийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагынтодорхойлолт.

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

50

ХБХЭТХ хууль

26.1.5

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх;

 

Жилд нэг удаа

200 000

 

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
  • Цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болон авах асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмчнарын хяналтын комиссын шийдвэр;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцаж байгаа сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт;
  • Орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн тээврийн зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

51

ХБХЭТХ хууль

26.1.6

Насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх;

 

Сар бүр

20 000

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийүнэмлэх, хуулбарын хамт;
  • Бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

52

ХБХЭТХ хууль

26.1.7

Дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж, очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгох:

 

 

 Жилд нэг удаа

26.1.7.а.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;

 26.1.7.б.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран халамжилж яваа нэг иргэнд 50 хувь;

26.1.7.в.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50 хувь.

 

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • Төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
  • Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, аймаг дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
  • 16 насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр 
  • Замын зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл;
  • Рашаан сувилалд сувилуулсан эрхийн бичгийн үнэ төлсөн тухай санхүүгийнбаримт эсхүл нэхэмжлэл;
  • Эмчилгээ, сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

53

ХБХЭТХ хууль

26.1.9.

Бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчсон тохиолдолд ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;

Жилд нэг удаа

 

Ирж буцах унааны зардлын 75 хувь

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • өрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийүнэмлэх, хуулбарын хамт
  • Замын зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл;
  • Аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

54

ХБХЭТХ хууль

26.1.10.

Нийслэлээс 1000 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;

 

Жилд нэг удаа

Ирж, очих унааны зардал

 

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • өрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт
  • Замын зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл;
  • Аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

55

ХБХЭТХ хууль

26.1.12

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн 50 хувийг жилд нэг удаа олгох;

 

Жилд нэг удаа

 

Эрхийн бичгийн 50 хувийг олгоно

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • өрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийүнэмлэх, хуулбарын хамт;
  • Эрхийн бичгийн үнэ төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
  • Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, аймаг дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.   

56

ХБХЭТХ хууль

26.1.14

Хараагүй хүний брайлийн үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл, 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;

 

 

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • өрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
  • Брайль хэвлэл, илгээмж явуулахад төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

57

ХБХЭТХ хууль

26.1.15

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний мөнгөн тусламж олгох;

 

Нэг удаа

1 000 000

  • Өргөдөл /маягтын дагуу/;
  • Нас барсны гэрчилгээ
  • Оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгал(суманд нийгмийн даатгалын байцаагч)-ын байгууллагын тодорхойлолт
  • Хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт;
  • Ганц бие болох тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр;
  • Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

58

ХБХЭТХ хууль

33.4

Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.

Тэмцээний давтамжийн хугацаанд

 

Тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал

  • Өргөдөл /маягтын дагуу/
  • өрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож авсан медалийн үнэмлэх, хуулбарын хамт
  • Олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль авсан тухай болон уг тэмцээний давтамжийн талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.