№ |
Тэтгэмжийн төрөл |
Тэтгэмж авах эрх |
Тэтгэмжийн хэмжээ |
Бүрдүүлэх бичиг баримт |
||||||||
1 |
Тахир дутуугийн тэтгэвэр
|
|
Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.
Жишээ нь: Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын орлого 700000 төгрөг.
а/ Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол:
Тахир дутуугийн тэтгэвэр: 700000 х 75% = 525000
б/ Хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан бол:
Тахир дутуугийн тэтгэвэр: 700000 х 55% = 385000
Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол:525000 төгрөг, 55 хувиар алдсан бол 385000 төгрөг сар бүр авна.
|
|
||||||||
2 |
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
|
1. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэр бүлийн гишүүдийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтална.
|
Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно.
Жишээ нь: Даатгуулагчийн шимтгэл төлсөн орлого 700000 төгрөг. а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 3 хүн үлдсэн тохиолдолд: 700000 х 100% = 700000 төгрөг а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 2 хүн үлдсэн тохиолдолд: 700000 х 75% = 525000 төгрөг а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 1 хүн үлдсэн тохиолдолд: 700000 х 50% = 350000 төгрөг |
|
||||||||
3 |
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
|
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.
Жишээ нь: үйлдвэрлэлийн осол эсвэл мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авсан бол даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно. Шимтгэл төлсөн сарын орлого 700000 төгрөг гэвэл:
1 өдөрт ногдох цалин хөлс 700000/ 21.2 = 33018 1 өдөрт ногдох тэтгэмж 33018 х 100 = 33018 8 хоногийн тэтгэмж 33018 х 8 хоног = 264144 төгрөг Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй хугацаандаа ажлын 8 хоногт ногдох 264144 төгрөгийн тэтгэмж авна. |
|
||||||||
4 |
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.
|
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэсний үнийг эхний удаа 100 хувь, 2 дахь удаагийн үнийн 50 хувийг олгоно. Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ (протез, ортопед)-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг олгоно.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч улсын хэмжээний үйлчилгээтэй Хужирт, Өвөржанчивлан, Аржанчивлан, Аварга тосон, Гурван нуур, Оргил, Шаргалжуут, Отгонтэнгэр, Халзан-Уулын сувиллууд, түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд сувилуулсан бол сувиллын зардал, ирэх, очих унааны зардлыг олгоно. Уг сангаас олгох сувиллын болон унааны зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно. |
|
Даатгуулагчийн боломжууд:
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2021-01-20 11:35
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2021-01-20 10:22
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
2021-01-19 12:32
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
2021-01-15 19:40