№ |
Тэтгэмжийн төрөл |
Тэтгэмж авах эрх |
Тэтгэмжийн хэмжээ |
Бүрдүүлэх бичиг баримт |
||||||||||||||||||||||||||
1 |
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж |
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн даатгуулагчид хамаарна. |
ХЧТА-ны тэтгэмжийг дор дурьдсан хувь хэмжээгээр бодно.
Жишээ нь: Даатгуулагч 7 дугаар сард өвдөж 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авчээ. Нийт 9 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно.
1 өдөрт ногдох цалин хөлс 1500000/ 64 = 23 437 1 өдөрт ногдох тэтгэмж 23437 х 55% = 12890 8 хоногийн тэтгэмж 12890 х 8 хоног = 103125 төгрөг Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй хугацаандаа ажлын 8 хоногт ногдох 103125 төгрөгийн тэтгэмж авна.
|
|
||||||||||||||||||||||||||
2 |
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж |
Нийтдээ 12 сараас доошгүй, сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх /жирэмсний чөлөө авахаас өмнө/
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно
Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. |
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар бодно.
Жишээ нь: Жирэмсэн эх 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд жирэмсний эмнэлгийн хуудсаа бичүүлсэн бол тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно. 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар буюу сүүлийн 12 сарын хугацаанд шимтгэл төлсөн орлогын дундаж нь 500 000 төгрөг байна. 1 өдөрт ногдох цалин хөлс 500000 : 21.2 хоног = 23585 төгрөг Жирэмсний амралтыг хуанлийн 2 сар буюу 60 хоногт ногдох ажлын 42 өдрийн тэтгэмжийг тооцно: 23585 х 42 өдөр = 990 556 төгрөг Жирэмсний тэтгэмж 990556 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллага жирэмсэн эхэд тухайн сард тооцож олгоно. Амаржсаны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн жирэмсний тэтгэмж бодох аргачлалтай нэгэн адил аргаар тооцож олгоно. |
|
||||||||||||||||||||||||||
3 |
Оршуулгын тэтгэмж |
Нийтдээ 36 сараас доошгүй доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд/Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй олгоно./ |
Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 1000000 төгрөгийн тэтгэмжийг (НДҮЗ-ийн 2016 оны 16 дугаар тогтоол) нэг удаа олгоно. |
|
Даатгуулагчийн боломжууд:
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2021-01-20 10:22
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
2021-01-19 12:32
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
2021-01-15 19:40
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна
2021-01-13 18:47
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа
2021-01-12 16:11
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2021-01-11 15:28