Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн төрөл

Тэтгэврийн төрөл

Тэтгэвэр тогтоолгох нөхцөл

Тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

Бүрдүүлэх бичиг баримт

1

Өндөр насны тэтгэвэр

 

 

 

 

 

 

 

1.Даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 

Тайлбар: Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оноос эхлэн жил 3 сараар нэмэгдүүлсээр 65 насанд үе шаттай хүргэхээр хуульчлагдсан. Тухайлбал,

Эрэгтэй даатгуулагчийн хувьд:

Төрсөн он

Тэтгэвэр тогтоох нас

1957 ба түүнээс өмнө

60 нас

1958

60 нас 3 сар

1959

60 нас 6 сар

1960

60 нас 9 сар

1961

61 нас

1962

61 нас 3 сар

1963

61 нас 6 сар

1964

61 нас 9 сар

1965

62 нас

1966

62 нас 3 сар

Эмэгтэй даатгуулагчийн хувьд:  

Төрсөн он

Тэтгэвэр тогтоох нас

1962 ба түүнээс өмнө

55 нас

1963

55 нас 3 сар

1964

55 нас 6 сар

1965

55 нас 9 сар

1966

56 нас

1967

56 нас 3 сар

1968

56 нас 6 сар

1969

56 нас 9 сар

1970

57 нас

1971

57 нас 3 сар

1972

57 нас 6 сар

1973

57 нас 9 сар

1974

58 нас

2.Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн даатгуулагч дээрх хүснэгтэд заасан тэтгэвэр тогтоолгох насны болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 (олон хүүхэд төрүүлж, өсгөсөн нөхцөлөөр), мөн зүйлийн 3 (газрын дор, хортой, халуун, хүнд), 7 (малчнаар ажилласан)- дахь хэсэгт заасан болзлыг тус тус хангасан даатгуулагч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн нас болон шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг нэмэгдүүлэхгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтооно. Тухайлбал,

 

 

 

 

 

 

 

4.Харин 25-аас доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд  60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Тайлбар:

Он

шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа

2018

20 жил 3 сар

2019

20 жил 6 сар

2020

20 жил 9 сар

2021

21 жил

2022

21 жил 3 сар

2023

21 жил 6 сар

2024

21 жил 9 сар

2025

22 жил

2026

22 жил 3 сар

2027

22 жил 6 сар

2028

22 жил 9 сар

2029

23 жил

2030

23 жил 3 сар

2031

23 жил 6 сар

2032

23 жил 9 сар

2033

24 жил

2034

24 жил 3 сар

2035

24 жил 6 сар

2036

24 жил 9 сар

2037

25 жил

2038

 

 

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

 

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд (2018 онд 5 жил буюу 60 сар, 2019 онд 6 жил буюу 72 сар, 2020 онд 7 жил буюу 84 сар) төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:

 

Жишээ нь: Даатгуулагч эрэгтэй тэтгэврийн даатгалын шимтгэлийг 30 жил 7 сар төлж байгаад 60 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргажээ. Түүний 60 сарын дундаж цалин 625 000 төгрөг гэвэл:

 

a/ 20 жилд ногдох тэтгэвэр            

Хувь хэмжээ           :   20  жил  =  45 %

 

Тэтгэврийн хэмжээ :   625000 * 45% = 281250 төгрөг

 

б/ Илүү ажилласан жилд ногдох   

Хувь хэмжээ           :   30 жил - 20 жил = 10 жил * 1.5 = 15 %

Тэтгэврийн хэмжээ :   625000 * 15% = 93750 төгрөг

 

в/  Сард ногдох тэтгэвэр                            

Хувь хэмжээ           :   7 сар * 0,125 %:= 0,785  %

Тэтгэврийн хэмжээ :   625000 * 0,875% = 5468 төгрөг

 

г/  Нийт тэтгэвэр:      281250 + 93750 + 5468 = 380468 төгрөг

 

 

 

 

Жишээ нь: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн, 1958 оны 2 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас 3 сартайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

 

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг ийнхүү жил бүр 3 сараар нэмэгдүүлсээр 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй даатгуулагч, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагч нар тус тус 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Өөрөөр хэлбэл 2042 оноос эрэгтэй,  2067 оноос эмэгтэй даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нас 65 байна. 

 

 

 

 

 

Жишээ нь: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 15 жил төлсөн, 1963 оны 3 дугаар сарын 1-нд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу 55 нас 3 сартайдаа өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.        

 

 

 

Жишээ нь: Эмэгтэй даатгуулагч нийтдээ 22 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 9 жил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан бол 45 насанд хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

 

Жишээ нь: Эрэгтэй даатгуулагч нийтдээ 26 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 14 жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан бол 55 насанд хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

 

Жишээ нь: Эрэгтэй даатгуулагч нийтдээ 29 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 16 жил нь малчнаар ажилласан бол 55 насанд хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

 

Жишээ нь: 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, 6 нас хүртэл нь өсгөсөн эмэгтэй даатгуулагч нийтдээ 20 жил   нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол 50 насанд хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

 

 

 

 

Жишээ нь: Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил 3 сараас доошгүй төлсөн 1958 оны 03 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд өөрөө хүсвэл 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас хүрээд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.  

 

 

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах, эсхүл архивын лавлагаа
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

2

Тахир дутуугийн тэтгэвэр

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх

Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Жишээ нь: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг  2013 оны 5-р сарын 1-ний өдрөөс  2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийт 4 жил 5 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан бол дараах байдлаар тооцож тахир дутуугийн тэтгэвэр тогтооно. Даатгуулагчийн шимтгэл төлсөн сарын дундаж орлого 700000 төгрөг гэвэл:

 

а/ Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан  бол

 

Өндөр насны тэтгэвэр бодох: 700000 х 45% = 315000 төгрөг

Тахир дутуугийн тэтгэвэр: 315000 х 100% = 315000 төгрөг

 

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тул сар бүр 315000 төгрөг авна

 

б/ Хөдөлмөрийн чадвараа  60 хувиар  алдсан  бол

 

Өндөр насны тэтгэвэр бодох:   700000 х 45% =  315 000 төгрөг

Тахир дутуугийн тэтгэвэр: 315000 х 60% =  189000 төгрөг

 

Дээрх 189000 төгрөгөөр тогтоогдсон тэтгэвэр нь Засгийн газраас тогтоосон бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280000 төгрөгөөс бага тул 280000 төгрөгөөр тогтооно. 

Хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тул сар бүр 280000 төгрөг авна.

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах, эсхүл архивын лавлагаа
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд цалин хөлсний тодорхойлолт, эсхүл архивын лавлагаа
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

 

3

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно

 

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь хэмжээ

3, түүнээс дээш

100

2

75

1

50

 

 

Жишээ нь: Тэжээгч даатгуулагчийн шимтгэл төлсөн орлогын дундаж 700000 төгрөг. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг сүүлийн 5 жил тасралтгүй  төлж байсан даатгуулагч нас барсан тохилдолд:   

 

а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 3 хүн үлдсэн тохиолдолд:

 

Өндөр насны тэтгэвэр:   700000 х 45% = 315000 төгрөг

 

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр:  315000 х 100% = 315000 төгрөг

 

Тэжээгчээ алдсан 3 хүнд сар бүр 315000 төгрөг олгоно.

 

б/  Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 2 хүн үлдсэн тохиолдолд:

           

Өндөр насны тэтгэвэр: 700000 х 45% = 315000 ₮

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр:  315000 х 75% = 236250 төгрөг

 

Тэтгэврийн доод хэмжээ 280000 төгрөг.

 

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт олгох 236250 төгрөг нь Засгийн газраас тогтоосон бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа тул тэжээгчээ алдсан 2 хүнд зориулан сард 280000 төгрөг  олгоно.

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах, эсхүл архивын лавлагаа
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд цалин хөлсний тодорхойлолт, эсхүл архивын лавлагаа
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Гэрлэлтийн баталгаа, түүний хуулбар, гэрлэлтээ батлуулаагүй байсан бол хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр
  • Тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

4

Цэргийн алба хаасны тэтгэвэр

Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, онцгой байдлын, шүүхийн шинжилгээний, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

 

10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, онцгой байдлын, шүүхийн шинжилгээний, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин, хөлсний 80 хувиар тогтооно. Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Жишээ нь:

 

Цэргийн албыг 28 жил 4 сар хаасан эрэгтэй алба хаагчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоовол: Түүний 60 сарын дундаж цалин 625000 төгрөг.

 

a/ 25 жилд ногдох тэтгэвэр            

Хувь хэмжээ           :   25  жил  =  80 %

 

Тэтгэврийн хэмжээ :   625000 х 80% = 500000 төгрөг

 

б/ Илүү ажилласан жилд ногдох   

Хувь хэмжээ           :   28 жил - 25 жил = 3 жил х 1.5 = 4.5 %

Тэтгэврийн хэмжээ : 625000 * 4.5% = 28125 төгрөг

 

в/  Сард ногдох тэтгэвэр                            

Хувь хэмжээ           :   4 сар * 0,125 %:= 0,5  %

Тэтгэврийн хэмжээ :   625000 * 0,5% = 3125 төгрөг

 

г/  Нийт тэтгэвэр:      500000 + 28125 + 3125 = 531250 төгрөг

 

  • Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
  • Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал
  • Цалингийн тодорхойлолт

 

5

Цэргийн алба  хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны  тэтгэвэр 

Байлдааны болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх, байлдааны онгоцоор нислэг үйлдэх, байлдааны галт хэрэгслэлээр буудлага хийх, тэсэрч, дэлбэрэх хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах үед гарсан ослын, түүнчлэн улсын хил хамгаалах, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын албан үүрэг гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас

Бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас

Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осол. ердийн өвчний улмаас

Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

 

1. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/-нд тэдний сарын дундаж цалин хөлснөөс хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан бол 10 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл олгоно.

3. Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол сарын дундаж цалин хөлсний 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоож, 20-иос илүү албан хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин хөлсний 1,5 хувиар тэтгэврийн нэмэгдэл олгоно. Хэрэв хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан бол сарын дундаж цалин хөлсний 60 хувьд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.

4. Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн хөдөлмөрийн чадвар алдсан бол тэдэнд цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс,хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.

  • Цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
  • Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал
  • Цалингийн тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт

 

 

 

6

Цэргийн алба хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр 

Цэргийн алба хаагч, мөн түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь хэмжээ

3, түүнээс дээш

100

2

75

1

50

 

 

1.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол 10 хувиар тус тус нэмэгдэл олгоно.

2.Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний 60 хувьд ногдох хэсгээс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.

3.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барсан бол цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс, хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэтгэвэр тогтооно.

4.Тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

5.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.

  • Цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал
  • Цалингийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай ЭХМК-ын акт
  • Гэрлэлтийн баталгаа, түүний хуулбар, гэрлэлтээ батлуулаагүй шүүхийн шийдвэр
  • Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

 

Даатгуулагчийн боломжууд:

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг банкны цахим үйлчилгээ ашиглан төлөх боломжтой-Qpay, internet bank, online bank, mobile bank/;
  • Өөрийн шимтгэл төлөлтийг:
    • гар утасны APP ашиглан шалгах хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • цахим шуудангаар хүлээн авч хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • Хэрэв Таны шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн, буруу цалингаас тооцсон бол Нийгмийн даатгалын байгууллагад хандан шалгуулж шийдвэрлүүлэх эрхтэй. /утас: 7777-1289, 328030/
  • Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр, тэтгэмжийн мэдээллийг цахимаар шалгах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;
  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд цахимаар даатгуулах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;