Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам

Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь дагалдан гарах 7 журам, стандарт, 6 хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлалтай билээ.
Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах” гэж заасны дагуу энэхүү журмын төслийг боловсруулж, Хдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/212 тоот тушаалаар батлууллаа.
Энэхүү журмын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонирхол, авъяасыг нь хөгжүүлэн дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд оршино.

Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/212 тоот тушаалыг энд дарж үзнэ үү