Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах,   хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний дуу хоолойг нь олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсруулав.

Хөтөлбөр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025), Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хууль, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны бодлогын баримт бичиг болно.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги (2013-2022), ДЭМБ, ОУХБ, ЮНЕСКО, АиДиДиСи байгууллагаас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах удирдамж”, ДЭМБ-ын Хөгжлийн бэрхшээлийн талаарх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө (2014-2021) зэрэг баримт бичгийг бүх шатанд хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн ач холбогдол оршиж байна.
 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.