Төгсөгчидийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2015

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа нь үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон хэмжээний түүвэр судалгаа билээ. Энэ удаагийн судалгаанд 2012/2013 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийг хоёр дахь жилдээ хамруулсан.

Бодлого боловсруулагчид болон судлаачдыг хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах суурь тоо мэдээллээр хангах, түүнчлэн төгссөний дараа ажлын байраар хангагдахгүй байгаа асуудлыг гүнзгийрүүлэн судлахад судалгааны зорилго чиглэгдсэн ба төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх залуучуудын төлөв байдал, ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангах бөгөөд сургууль төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл рүү шилжиж байгаа үйл явцын талаарх мэдээллийг агуулсан болно.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Зах зээлд бэлэн байгаа ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа шинэ мэргэжилтэй ажилтнууд нийцэж чадаж байгаа эсэх асуудал нь үүнтэй холбоотой нэгэн багц судлагдахуун юм. Мөн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтүүдээр дамжуулан судалж тодорхойлохыг зорилоо.

Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж судалгааны үр дүн, арга зүйтэй холбоотой санал, зөвлөмжийг, хамтран ажиллахыг хүсье.

Дэлгэрэнгүйг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Төгсөгчидийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2015