Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо - Хүний хөгжлийн илтгэл 2016 

Монгол Улсын Хүний хөгжлийн үндэсний энэхүү зургаа дахь илтгэлийн нүүрний зургаар улс орныхоо ирээдүйн хөгжилд залуучуудын оролцоо хэрхэн чухал болохыг илэрхийлэхийг зорьлоо. Монгол гэрээр хүний хөгжилд суурилсан залуучуудын талаарх төр засгийн бодлогыг дөрвөн гол тулгуур чиглэлээр судлан зөвлөмж болгосон илтгэлийн 7.1 дүгээр зургийн утгыг илэрхийлэв. Гэрийн ханыг нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөлөл болох залуучууд хамтын хүчээр бат бэх тулж байна.

Гэрийн тооноор солонгорон цацарч буй олон өнгийн туяа нь дэлхий нийтийн өмнө тавигдаж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхийн чухлыг бидэнд сануулж буй юм. Хүнд ээлтэй, найдвартай, хүртээмжтэй, тогтвортой үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, инновац шинэчлэлийг хөхиүлэн дэмжих тухай тогтвортой хөгжлийн есдүгээр зорилгын илэрхийлэл, баяр цэнгэл, баатарлаг зориг сүр жавхаа илэрхийлсэн улбар шар өнгөөр дэвсгэр хийлээ.

Дэлгэрэнгүйг хавсралт хэсгээс татаж авна уу


Хавсралт файл

Гарчиг Татах
1 MONGOLIA HUMAN DEVELOPMENT REPORT 2016 - Including Youth in the Development of Mongolia
2 МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2016 - Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо