Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай

Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан 19 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/137 дугаар тушаалаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн. 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А/202 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байгууллагуудын Хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг үндэслэн дараахь шийдвэрийг гаргалаа.Үүнд:

  1. Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгасан 6 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сэргээлээ.  

Тусгай зөвшөөрлийг сэргээж, зуучлах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллагуудын нэрс:

  1. Биллихиро ХХК
  2. Бюула ХХК
  3. Жэй Пи Партнерс ХХК
  4. Тоба маркет ХХК
  5. Трансформер ХХК
  6. Си Эс Эм Эм ХХК
  1. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй 12 аж ахуйн нэгж, байгууллагын Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болголоо. 

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрс:

  1. Аск Эба ХХК 
  2. Баян алтан бухт ХХК
  3. Би Жи Сервис ХХК
  4. Кайкакү ХХК
  5. Монжа Интернешнл Эдүкейшн ХХК
  6. Монфүжи ХХК
  7. Монгол стандарт ХХК
  8. Сарухай ХХК
  9. Ти Ай Партнерс ХХК
  10. Хар- Од ХХК
  11. Эрмэг жигүүр ХХК
  12. Эрхэс Очир Эрдэнэ ХХК
  1. Хяналт шалгалтын мөрөөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүлээж аваагүй, гаргасан зөрчлөө арилгаагүй 9 аж ахуйн нэгж, байгууллагын Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар түдгэлзүүллээ. 

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрс:

  1. Заг ХХК
  2. Голден хаив ХХК
  3. Нарт Атас ХХК
  4. Оюу цацрахуй ТББ 
  5. Соёл эрдэм дээд сургууль
  6. Хонгор түрүү ХХК
  7. Хэрэм зам ХХК
  8. Эдосолюшн Монголиа ХХК
  9. Экспертлинк ХХК 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны А/202 тушаалыг Хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны А/202 тушаал