НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 5-р тайлан илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмж

Оршил

1.     Хороо нь Монгол Улсын 5-р тайлан илтгэлийг (CRC/C/MNG/5) 2017 оны 5-р сарын 26-ний өдөр хуралдсан өөрийн 2210 болон 2211 дугаар уулзалтаар (баримт бичгийн бүртгэлийн дугаар- CRC/C/SR.2210 болон 2211) хэлэлцэж 2017 оны 6-р сарын 2-ны өдөр хуралдсан 2221 дүгээр хуралдаанаараа энэхүү ажиглалт зөвлөмжийг хэлэлцэж батлав.   

2.      Хороо нь  тус улсыг 5 дугаар тайлангаа болон Тулгамдсан асуудлуудын лавлагаанд хариу болгож Монгол Улс дах хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг илүү сайн ойлгох боломж өгсөн хариултыг бичгээр ирүүлснийг  (CRC/C/MNG/Q/5/Add.1) талархан хүлээж авсан билээ. Мөн тус улсаас олон салбарыг төлөөлсөн өндөр түвшний төлөөлөгчдийн баг ирж маш үр дүнтэй хэлэлцүүлэг яриа өрнүүлсөнд Хорооны зүгээс талархаж буйгаа илэрхийлье.

II. Тус улсаас хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ болон хүрсэн ололт амжилт

3.      Өмнөх тайлангаа хэлэлцүүлснээс хойшх хугацаанд олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийг соёрхон батлах, нэгдэн орох зэргээр, тухайлбал, 2015 онд  Мэдээлэл хүргэх журмын тухай нэмэлт протоколыг соёрхон баталсан болон хүүхдийн эрхтэй холбоотой байгууллагыг шинэчлэх, бодлогын шинэчлэл хийх, хэд хэдэн хууль тогтоомжийг шинээр батлах ажлуудыг хийсэн ололт амжилтыг Хороо үнэлж байна.  Тухайлбал, Хүүхэд хамгааллын хуулийг шинээр баталсан, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Эрүүгийн хууль зэргийг шинэчлэн найруулсныг онцлон талархаж байна.

III.    Тулгамдсан асуудлууд болон зөвлөмжүүд

ХЭК-д тусгагдсан хүүхдийн бүх эрх өөр хоорондоо нягт уялдаатай, хуваагдагшгүй цул гэдгийг болон энэхүү дүгнэлт зөвлөмжинд багтаасан бүх зөвлөмж туйлын чухал гэдгийг Хорооны зүгээс тус улсад сануулж байна.  Дараах чиглэлээр нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэгт тус улсын анхаарлыг Хороо хандуулахыг хүсч байна. Үүнд: төсөв нөөцийн хувиарлалт (9-р зүйл),  бизнесийн салбар ба хүүхдийн эрх (14-р зүйл), үл ялгаварлах (16-р зүйл),  гэр бүлийн орчин (26-р зүйл), орчны эрүүл мэнд (35-р зүйл),  хүүхдийн хөдөлмөр болон унаач хүүхдийн асуудлыг багтаасан эдийн засгийн мөлжлөг (41-р зүйл).

Зөвлөмжийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 5-р тайлан илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмж