МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД БЭЛТГЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ, ИНДЕКС

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох гэсэн заалтыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/150 тоот “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн тогтоох тухай” тушаал батлагдсан. Дээрх баримт бичгийг боловсруулахдаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан ISCO-08 “Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт”/цаашид ҮАМАТ гэх/-ыг үндэслэсэн. Учир нь 2011 онд Мэргэжлийн боловсрол, сургалт/цаашид МБС гэх/-ын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексийг ҮАМАТ-д үндэслэх тухай шийдвэр гарсан бөгөөд, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 377 тоот тушаалаар баталгаажсан.

            Яагаад Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексийг шинэчилсэн бэ?

  • Техник, технологи хөгжихийн хирээр мэргэжилд тавигдах шаардлага өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Иймээс 5 жилийн өмнө буюу 2011 онд батлагдсан Мэргэжлийн боловсол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэх шаардлага тулгарснаар дахин боловсруулж батлуулсан;
  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд мэргэжлийн сургалт, мэргэжлийн боловсрол хоёрын ялгааг гаргалгүй зөрүүтэй статистик мэдээ гаргаж, түүнийгээ Хөдөлмөрийн яаманд ирүүлж байсны улмаас элсэлтийн квот, төгсөгчдөд олгож буй баримт бичгүүдийн цэгц алдагдаж, тоон болон чанарын бодит мэдээ гаргахад хүндрэл учирч эхэлсэн;
  • Мэргэжлийн сургалтын байгууллагууд 10 сараас доош хугацаагаар сургалт явуулж, төгсөгчиддөө чадамжийн гэрчилгээ олгоно гэсэн МБС-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.3-р заалтыг зарим түр сургалтын төвүүд зөрчин мэргэжлийн үнэмлэх олгож байгаа нь мэргэжлийн боловсролын нэр хүндийг унагаж, иргэд, ажил олгогч нараас чанаргүй сургалт явуулж байна гэсэн гомдол гарах болсон;
  • Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралт болон статистик маягтад мэдээлэл оруулахдаа Мэргэжлийн нэр, эсвэл индекс нь өөр мэргэжлийн нэр, эсвэл индекстэй давхацсан, ижил индекстэй мэргэжлийн нэрийг өөр өөрөөр бичсэн зэрэг алдаа гарч байсан.

Иймээс дээрх асуудлуудыг цэгцэлж, өмнөх мэргэжлийн чиглэл, индексийн хавсралтын бүтцэд өөрчлөлт оруулж, шинэчилснийг доорх байдлаар нэгдсэн ойлголттой болгох зорилгоор тайлбарлаж байна. Үүнд:

1. 2011 онд МБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар “Салбар, дэд салбарын нэр” гэдгийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэлийг аж үйлдвэрийн салбарын үндсэн 16 чиглэлээр тодорхойлсон. Иймээс 16 үндсэн салбар, 60 дэд салбарын нэрийг жагсаасан.

 Салбар, дэд салбарын нэр

Мэргэжлийн боловсрол, сургалт эзэмшүүлэх

Мэргэжлийн сургалт

Мэргэжлийн

боловсрол

Техникийн боловсрол

Индекс

/ҮАМАТ-08/

Сургалтын хэлбэр, элсэгчдэд тавигдах шаардлага

Чадамжид суурилсан сургалт

Мэргэ-шүүлэх

Чадамжид суурилсан сургалт

Суурь боловсрол бүхий элсэгч бүрэн дунд боловсролын хамт

Мэргэжлийн болон түүнээс дээш боловсрол бүхий элсэгч

Бүрэн дунд боловсрол бүхий элсэгч

Чадамжийн хүрээний үсгэн код

Мэргэжлийн индекс

Суралцах хугацаа

1 жил хүртэл

1 жил

2.5-3 жил

1,5 жил

3 жил

Мэргэшлийн түвшин

I-II

II-III

III-IV

III-IV

V-VI

V-VI

I.БОЛОВСРОЛЫН САЛБАР

1.1.

ТМБ-ын багш

1

МБСБ-ын багш

       

х

х

ET

2320-10

Орчуулагч

2

Техникийн солонгос хэлний орчуулагч

         

х

ET

2643-28

СӨБ байгууллагын туслах ажилтан

3

СӨБ-ын байгууллагын туслах ажилтан

21

хоног

14 

хоног

х

     

ET

5312-11

 

2. Мэргэжлийн боловсрол, сургалт эзэмшүүлэх гэдэгт: Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2. “Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна” гэж заасан.

Салбар, дэд салбарын нэр

Мэргэжлийн боловсрол, сургалт эзэмшүүлэх

Мэргэжлийн сургалт

Мэргэжлийн  боловсрол

Техникийн боловсрол

Индекс

 /ҮАМАТ-08/

Сургалтын хэлбэр, элсэгчдэд тавигдах шаардлага

Чадамжид суурилсан сургалт

Мэр

гэшүүлэх

Чадамжид суурилсан сургалт

Суурь боловсрол бүхий элсэгчид бүрэн дунд боловсролын хамт

Мэргэжлийн болон түүнээс дээш боловсрол бүхий элсэгч

Бүрэн дунд боловсрол бүхий элсэгч

Чадамж

-ийн хүрээний үсгэн код

Мэргэж-лийн индекс

Суралцах хугацаа

1 жил хүртэл

1 жил

2.5-3 жил

1,5 жил

3 жил

 

Мэргэшлийн түвшин

I-II

II-III

III-IV

III-IV

V-VI

V-VI

 

3. 2010 оноос Мэргэжлийн боловсрол, сургалт олон улсын жишигт нийцсэн Чадамжид суурилсан сургалт/цаашид ЧСС гэх/-ад шилжиж эхэлсэн. Мэргэжлийн сургалт, мэрэгжлийн боловсролын 1 жилийн агуулгыг ЧСС-аар эзэмшүүлж байна. 

4. Сургалтын хэлбэр, элсэгчдэд тавигдах шаардлага, суралцах хугацаа гэдэгт:

4.1. Мэргэжлийн сургалтыг 1 жил хүртэлх хугацаагаар зохион байгуулах бөгөөд  МБС-ын тухай хуулийн 12.7; 12.9 заалтуудын шаардлага хангаж;  4.1.4 заалтын дагуу  үйл ажиллагаа явуулж; элсэгчдийг 15.5 заалтыг үндэслэн сургалтад хамруулна.

4.2. Мэргэжлийн боловсролыг суурь, түүнээс дээш боловсролтой болон насанд хүрэгчид 1 жил суралцаж эзэмших бөгөөд мэргэжлийн үнэмлэх олгоно. Мөн суурь боловсрол бүхий элсэгчид 2,5-аас доошгүй жил суралцаж мэргэжлийн болон бүрэн дунд боловсролыг хамтад нь  эзэмшиж мэргэжлийн үнэмлэхээс гадна  бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгоно (МБС-ын тухай хуулийн 9.3; 16.4.1; 16.4.2-р заалтууд). Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (МСҮТ) байна (МБС-ын тухай хуулийн 12.3-р заалт), Политехик коллеж нь харьяалалдаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно (МБС-ын тухай хуулийн 12.6-р заалт).

4.3.Техникийн боловсролыг тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн элсэгчид 1,5 жил суралцаж; бүрэн дунд боловсрол бүхий элсэгчид 3 жил суралцаж эзэмшинэ. Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь Политехник коллеж байна (МБС-ын тухай хуулийн 12.5-р заалт). 

 

Салбар, дэд салбарын нэр

Мэргэжлийн боловсрол, сургалт эзэмшүүлэх

Мэргэжлийн сургалт

Мэргэжлийн  боловсрол

Техникийн боловсрол

Индекс

 /ҮАМАТ-08/

Сургалтын хэлбэр, элсэгчдэд тавигдах шаардлага

Чадамжид суурилсан сургалт

Мэргэшүүлэх

Чадамжид суурилсан сургалт

Суурь боловсрол бүхий элсэгч бүрэн дунд боловсролын хамт

Мэргэжлийн болон түүнээс дээш боловсрол бүхий элсэгч

Бүрэн дунд боловсрол бүхий элсэгч

Чадамжийн хүрээний үсгэн код

Мэргэжлийн индекс

Суралцах хугацаа

1 жил хүртэл

1 жил

2.5-3 жил

1,5 жил

3 жил

Мэргэшлийн түвшин

I-II

II-III

III-IV

III-IV

V-VI

V-VI

 

5. Мэргэшлийн түвшин гэдэгт:

Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн (МБС-ын тухай хуулийн 6.3.3-р заалт) 2011 оны 01 дугаар тогтоолоор “МБС-ын Мэргэшлийн түвшний загвар”-ыг баталсан байдаг. Тус загварт 6 түвшин тус бүрийн тодорхойлолт, эзэмшүүлэх хэлбэрийг гаргасан.

Түвшин

Тодорхойлолт

Эзэмшүүлэх хэлбэр

 

I

Маш тодорхой нөхцөлд зааварлагчийн шууд удирдлага, хяналтын дор энгийн, өдөр тутмын, олон давтамжтай, хязгаарлагдмал ажилбаруудыг гүйцэтгэх ерөнхий суурь мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.

 

Энэ түвшинг чадамж эзэмшүүлэх богино хугацааны сургалт, албан бус сургалтын хэлбэрээр болон ажлын талбарт эзэмших боломжтой

 

 

II

Мэргэжлийн суурь мэдлэг, ур чадвар шаардсан хязгаарлагдмал хүрээнд энгийн ажил үүрэг гүйцэтгэх чадвартай, мэргэжлийн үйл ажиллагаа нь зааварлагчийн шууд удирдлага дор тодорхой нөхцөлд хэрэгжих энгийн олон давтамжтай, нэг төрлийн ажил гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байна.

 

 

III

Мэргэжлийн мэдлэг,  ур чадвар шаардсан ажилбаруудыг бие даан гүйцэтгэх, хүнд ажилбаруудыг гүйцэтгэхэд бусдын удирдлага дор туслах үүргийг хүлээдэг, уг ажлыг гүйцэтгэхэд хэрэглэдэг суурилагдсан төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн эзэмшиж ашиглах мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшсэн байна.

Энэ түвшинг зохион байгуулалттай мэргэжлийн боловсролын сургалт болон ажлын талбарт суралцаж эзэмших боломжтой

 

 

IV

Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардсан хүнд ажилбаруудыг бие даан гүйцэтгэх, холбогдох тоног төхөөрөмж багаж хэрэгслийг бүрэн ашиглаж ажиллуулах, тодорхой ажилбарын хүрээнд бусдыг удирдаж ажиллах, дэмжлэг үзүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх мэргэжлийн мэдлэг, ур чадвар, зөв арга барил хандлагыг эзэмшсэн байна.

Энэ түвшинг зохион байгуулалттай мэргэжлийн боловсролын сургалтаар эзэмшүүлнэ

 

 

V

Техникийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бие даан гүйцэтгэх, ажлын зураг төсөл гаргах, өртөг зардлыг тооцох, асуудал нөхцөл байдал бий болсон үед асуудлыг шийдзвэрлэхэд оролцох онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, зөв арга барил, хандлагыг эзэмшсэн байна.

Энэ түвшинг зохион байгуулалттай техникийн боловсролын сургалтаар эзэмшүүлнэ

 

 

VI

Ажлын талбарт хийгдэх мэргэжлийн үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөн технологийн дагуу ажил гүйцэтгэх дарааллыг тогтоож нөөцийг үр дүнтэй тооцоолох, хуваарилах, байршуулах, бүтээлчээр зохион байгуулах мэргэжлийн өндөр түвшинд удирдлагаар хангах асуудалтай болон тодорхой бус нөхцөл байдал (төвөгтэй, судлагдаагүй) бий болсон тохиолдолд шинжлэх ухааны үндэстэй таамаг дүгнэлт дэвшүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох техник, технологийн мэдлэг, ур чадвар, зөв арга барил хандлагыг эзэмшсэн байна.

Энэ түвшинг зохион байгуулалттай техник, технологийн боловсролын сургалтаар эзэмшүүлнэ

 

6. 2011 онд МБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 16 дугаар тушаалаар баталсан Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт/ҮАМАТ/-д үндэслэх тухай шийдвэр гарсан. Тус тодорхойлолтын 19-35-р хуудсанд IV.Үндсэн, дэд, бага ба нэгж бүлгийн нэр; 37-533-р хуудсанд V.”ҮАМАТ-08”-ын ажил, мэргэжлийн тодорхойлолт; 534-640-р хуудсанд VI.Үндэсний ажил мэргэжлийн индекс/код-ыг харах боломжтой. БСШУ-ны сайдын 2016 оны А/150 тоот тушаалаар баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексийн кодлолт доорх онцлогтой. Үүнд:         

6.1. I. Боловсролын салбарын техникийн боловсрол олгох Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, Техникийн солонгос хэлний орчуулагч; II.Соёл, урлагийн салбарын Дүрслэх урлаач, Хөгжимчин, Дуучин, Бүжигчин, Жүжигчин дэд салбарын мэргэжлийн болон техникийн боловсрол олгох мэргэжлүүдийн индекс “2”-оор эхэлсэн;

6.2. Бусад бүх салбарын техникийн боловсрол олгох мэргэжлийн индекс “3”-аар, мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн сургалтаар олгох чадамжийн индексүүдийг бүлэглэж, Контор, үйлчилгээний ажилтан “4”, Худалдаа, үйлчилгээний ажилтан “5”, Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан “6”, Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан “7”, Машин механизм, төхөөргийн оператор, угсрагч “8”, Энгийн ажил, мэргэжил “9”-өөр эхэлсэн;

6.3. Батлан хамгаалах салбарын мэргэжлийн боловсрол олгох мэргэжил, мэргэжлийн сургалтаар олгох чадамжийн индекс “0”-ээр эхэлсэн.

7. Чадамжийн хүрээний үсгэн кодыг Дэд салбар тус бүрээр англи үсгээр тэмдэглэж, БСШУ-ны сайдын 2016 оны А/150 тоот тушаалтай уялдуулан боловсруулсан.   

                                                                                                                                                                    

Салбарын нэр

Дэд салбарын нэр

Үсгэн код

 /Англи үсгээр/ 

I

БОЛОВСРОЛ

/EDUCATION/

1.1

Техник мэргэжлийн боловсролын багш

ET

Орчуулагч

ET

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын туслах ажилтан

ET

II

СОЁЛ, УРЛАГ

 /ART/

2.1

Дүрслэх урлаач

AP

2.2

Хөгжимчин

AM

2.3

Дуучин

AS

2.4

Бүжигчин

AB

2.5

Жүжигчин

AA

2.6

Номын санч

AL

2.7

Соёл, урлагийн бусад мэргэжилтэн

AO

2.8

Гар урлаач

AM

2.9

Кино

AC

2.10

Дизайнч

AD

 

 

 

 3

 

 

 

ЦАГДАА, БАТЛАН ХАМГААЛАХ, ОНЦГОЙ БАЙДАЛ

/MILITARY/

3.1

Цагдаа

MP

3.2

Онцгой байдал

ME

3.3

Батлан хамгаалах

MC

3.4

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

MJ

3.5

Хил хамгаалах

MB

 4

САНХҮҮ, БИЗНЕС, ХУДАЛДАА

/BUSINESS/

4.1

Бизнес, худалдаа

BT

4.2

Санхүү, бүртгэл тооцоо

BF

 

 

 

 5

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

/IT/

5.1

Мэдээллийн технологи

IT

5.2

Компьютерийн сүлжээ, системийн техникч

IC

5.3

Веб техникч

IW

5.4

Баримт, мэдээлэл оруулагч оператор

IO

5.5

Албан хэрэг хөтлөлт

ID

 

 

 6

 

ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО

/POST, BROADCOSTING/

6.1

Шуудан

PO

6.2

Харилцаа холбоо

PC

6.3

Телехолбооны инженерийн техникч

PT

6.4

Радио, телевиз

PB

 

 

 

 7

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

 

/NATURE,TRAVEL/

7.1

Байгаль орчин

NE

7.2

Аялал жуулчлал

NT

7.3

Цаг уур

NW

7.4

Ойн аж ахуй

NF

7.5

Усны аж ахуй

NG

 

 

 

 

 8

 

 

 

БАРИЛГА

/CONSTRUCTION/

8.1

Техникийн ажилтан

CT

8.2

Барилгын материал үйлдвэрлэл                               

CM

8.3

Иргэний барилга, байгууламж

CF

8.4

Зам гүүрийн ажилтан

CB

8.5

Барилгын машин механизм

CT

 

 

 9

 

ТЭЭВЭР

/TRANSPORT/

9.1

Иргэний нисэх/Агаарын тээвэр

TF

9.2

Төмөр зам

TR

9.3

Авто тээвэр

TC

10

ЭРЧИМ ХҮЧ

/POWER/

10.1

Дулааны станц

PS

10.2

Цахилгаан шугам сүлжээ

PL

 

 

 

 

  11

 

 

 

УУЛ УУРХАЙ

/MINING/

11.1

Геологи, геофизик

MG

11.2

Эрдэс баялаг

MR

11.3

Газрын тос, хий

MF

11.4

Уурхайн машин механизм, тоног төхөөрөмж

MT

11.5

Металлурги

MM

 

 12

 

ХӨДӨӨ АЖ АХУЙ

/AGRICULTURE/

12.1

Газар тариалан

AF

12.2

Мал аж ахуй

AH

12.3

Хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж

AT

 

 

 

 

13

 

 

 

 

АЖ ҮЙЛДВЭР

/INDUSTRY/

13.1

Салбар дундын мэргэжлүүд

IM

13.2

Хүнсний үйлдвэрлэл

IF

13.3

Хөнгөн үйлдвэр

IE

13.4

Хэвлэлийн үйлдвэр

IP

13.5

Мод  боловсруулагч

IS

13.6

Химийн үйлдвэрлэл

IA

 

14

ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТ

/URBANIZATION/

14.1

Хот байгуулалт

UC

14.2

Ариутгагч, хортон шавьж, хогийн ургамал устгагч

UD

15

ҮЙЛЧИЛГЭЭ

/SERVICE/

15.1

Үйлчилгээ

SO

16

ЭРҮҮЛ МЭНД

/HEALTH/

16.1

Эрүүл мэнд

HO

           

Мэргэжлийн боловсролын зарим байгууллагууд (МСҮТ-үүд) ангилал зөрчин Политехник коллежоор бэлтгэдэг “3”-аар эхэлж кодлогдсон индекс бүхий мэргэжлүүдийг сонгож, саналаа ирүүлж байна. Иймээс ҮАМАТ-08-ыг сайтар судалж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/150 тоот тушаалын хавсралтад тусгагдсан мэргэжлээр сургалт явуулахыг анхаарна уу.

Хэрэв хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр МБС-ын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексэд шинэ мэргэжил нэмэх шаардлагатай бол судалгаа, үндэслэл, ажил олгогчийн санал, ҮАМАТ-08 дахь код/индекс бүхий материал бүрдүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэст элсэлт авахаас 1-ээс доошгүй жилийн өмнө ирүүлж байна уу.

Хавсралт хэсгээс МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД БЭЛТГЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ, ИНДЕКС-ийг татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД БЭЛТГЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ, ИНДЕКС
2 ISCO-08 “Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт”