Онцгой нөхцөл байдлын үед ХНХЯ-аас халамжийн олголтоо цаг алдалгүй цахимаар иргэдийн дансанд байршуулж байна

2020-11-17 17:05   Уншсан тоо: 117

Ковид 19-ийн онцгой нөхцөл байдлын үед ХНХЯ-аас халамжийн олголтоо цаг алдалгүй цахимаар иргэдийн дансанд байршуулж байна. Халамжийн нэгдсэн систем болох www.Ehalamj.mn-д үйлчилгээ нь баталгаажсан 163,321 иргэний 7.9 тэрбум төгрөгийг дансанд нь байршуулж эхэллээ.

Тодруулбал, Ихэр хүүхдийн тэтгэмж, Жирэмсэн эхийн тэтгэмж, Цалинтай ээж, Эхийн алдар одонгийн тэтгэмжийг цахимаар иргэдийн дансанд шилжүүлж байна.

Хөдөө орон нутагт банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд иргэд халамжийн мөнгөө цаг алдалгүй авах боломжтой.

Иргэн Та www.Ehalamj.mn-д дансаа бүртгүүлж цахимаар халамжийн үйлчилгээгээ аваарай.

#ХамтдааХамгаалъя