Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох, хасах журмын төсөлд санал авч байна

2020-11-09 14:55   Уншсан тоо: 202

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.Багшлах эрх, энэ хуулийн 18.6-д заасан зэрэг олгох, хасах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан. Үүний дагуу багшлах эрх олгох, хасах журмыг багшийн ажилдаа хандах эерэг хандлагыг бий болгох, мэргэжлийн ёс зүйг баримтлах, ажил мэргэжилдээ бүтээлч эзэн нь байх, багш бие даан хөгжих зэрэг холбогдох өөрчлөлтийг оруулан шинэчлэн боловсруулсан. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tumendemberel@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох, хасах журмын төсөл