“МОНГОЛ УР ЧАДВАР -2020” ТЭМЦЭЭНИЙ 1-Р ШАТНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2020-10-12 18:13   Уншсан тоо: 157

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Мэргэжлийн холбоодтой хамтран “МОНГОЛ УР ЧАДВАР -2020” ур чадварын тэмцээнийг зохион байгуулж 1-р шатны ялагчаа тодрууллаа.

2-р шатнаас шалгарсан шилдгүүд 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.

Тэмцээн гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч, токарь гэсэн 7 төрлөөр болов.

Эхний шатны шалгаруулалтад 32 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 80 орчим оролцогч ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулсан юм.

I. САНТЕХНИКЧ МЭРГЭЖИЛ

1-р байр Б.Баяртүвшин Дундговь МСҮТ

2-р байр Г.Адъяадорж Барилга технологийн коллеж

3-р байр С.Отгонбаяр Улаангом ПК

II. ГАГНУУРЧИН МЭРГЭЖИЛ

1-р байр Б.Гантогтох Техник технолог ПК

2-р байр Г.Отгонцэцэг Герман Монгол МСҮТ

3-р байр М.Энхамгалан Skillstech МСҮТ

III. ТОКАРЧИНЬ МЭРГЭЖИЛ

1-р байр Г.Очбаатар Дорнод ПК

2-р байр Б.Сэргэлэнбаатар Скиллс Тек МСҮТ

3-р байр Н.Төгөлдөр Налайх МСҮТ

4-р байр Б.Эрдэнэбилэг Налайх МСҮТ

IV. ЦАХИЛГААНЧИН МЭРГЭЖИЛ

1-р байр Ч.Ялалт Баянхонгор аймаг дахь ПК

2-р байр А.Шинэхүү Налайх МСҮТ

3-р байр Ш.Энхбаяр Өмнөговь ПК 3-р байр

V. МОДОН ЭДЛЭЛИЙН МУЖААН

1-р байр Б.Гарьдмагнай Техник технологийн ПК

2-р байр Г.Пүрэвдаваа Ховд хөгжил ПК

3-р байр Э.Алтан-Од Завхан ПК

VI. БАРИЛГЫН ӨРӨГ УГСРАГЧ МЭРГЭЖИЛ

1-р байр О.Наранбаатар Барилгын политехник коллеж

2-р байр А.Оюунмөнх Баянхонгор Политехник коллеж

3-р байр Г.Ган-Очир Дархан –Өргөө Политехник коллеж

VII. ТОГООЧ МЭРГЭЖИЛ

1-р байр Б.Тэлмэн Техник технологийн политехник коллеж

2-р байр Ч.Пүрэвлхам Өвөрхангай аймаг дахь политехник коллеж

3-р байр Л.Амгаланцэцэг Төв аймаг зуун мод МСҮТ