Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгжлийг хангаж, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэн монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх талаар тусгасан.

2020-09-15 12:14   Уншсан тоо: 111

2.5.4.Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний систем нэвтрүүлж, зайнаас болон цагаар ажиллах уян хатан зохицуулалт бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

2.5.5.Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

2.5.9.Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

2.5.14.Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд болон хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар 150 мянган ажлын байр шинээр бий болгоно.

2.5.15.Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа монгол иргэдийг дэмжих, эх орондоо эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх хөдөлмөрийн бирж бий болгоно.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэлгэрэнгүй харах бол дараах линкээр орно уу

https://www.legalinfo.mn/annex/details/11219?lawid=15586&fbclid=IwAR3yddVId6DoVj_6-cW8iMN8BGpY1FBMcD03o7v1gleBs_7J4RnWLMrvSIc