“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэргжүүлэхээр тусгасан

2020-09-14 11:32   Уншсан тоо: 124

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэргжүүлэхээр тусгасан.

Үүнд:

1.1.1.1.хүүхдийн мөнгөн тэтгэмжийн цар тахлын үеийн нэмэгдлийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгоно.

1.1.1.2.нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг 2020 оны 10 дугаар сараас хойш хэсэгчлэн үргэлжлүүлнэ.

1.1.1.5.аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.7.Цар тахлаас үүдсэн эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн дэмжлэг, туслалцааг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжлийн түнш улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.

Эдгээр болон бусад заалтууд бий.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэлгэрэнгүй харах бол дараах линкээр орно уу

https://www.legalinfo.mn/annex/details/11219?lawid=15586&fbclid=IwAR3yddVId6DoVj_6-cW8iMN8BGpY1FBMcD03o7v1gleBs_7J4RnWLMrvSIc