Талуудын оролцоог хангах төлөвлөгөөний төслийг танилцуулж байна

2020-05-21 15:13   Уншсан тоо: 473

Ажил хайгч болон бичил бизнес эрхлэгчдийг хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх, COVID-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох ажиллагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас онцгой нөхцлийн үед Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “MERES” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.   
Энэхүү төслийн үйл ажиллагаанд Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн эрсдлийг бууруулах бодлогын шаардлагыг хангасан байгаль орчин, нийгмийн эрсдлийн үнэлгээний төлөвлөгөөг боловсруулж байгаа ба урьдчилсан байдлаар “Талуудын оролцоог хангах төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж байна. 
Жич: Төсөл батлагдан хэрэгжих үед дээрх төлөвлөгөөг хянаж, дахин танилцуулах болно. 

“Талуудын оролцоог хангах төлөвлөгөө”-ний төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу. 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Preliminary Stakeholder Engagement Plan (SEP) MONGOLIA EMERGENCY RELIEF AND EMPLOYMENT SUPPORT PROJECT (MERESP)
2 Environmental and Social Commitment Plan
3 Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө
4 Талуудын оролцоог хангах төлөвлөгөө